Нууцлалын бодлого

1. Нууцлалын бодлогын тухай

Энэхүү нууцлалын бодлого нь “Монголчууд” төслийн үйл ажиллагааны хүрээнд ашиглагдаж буй мобайл аппликэйшн болон mongols.co цахим хуудас болон төслийн хүрээнд ашиглагдаж болох бусад платформд хэрэглэгч нэвтэрч, ашиглаж буй тохиолдолд үйлчилнэ.


Та платформын хэрэглэгч болж үйлчилгээний болон нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөн нь бид энэхүү нууцлалын бодлогод заасны дагуу таны мэдээллийг цуглуулах, боловсруулах, дамжуулах, ашиглах зөвшөөрөл авсныг илэрхийлж байна гэж үзнэ.


Хэрэв та энэхүү Нууцлалын бодлогод тодорхойлсны дагуу хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, дамжуулах, ашиглах нөхцөлийг зөвшөөрөхгүй бол энэхүү үйлчилгээг ашиглахгүй байх боломжтой.


2. Бид ямар мэдээлэл цуглуулах вэ?
2.1 Хувийн мэдээлэл:
  • Бүртгэлийн үеэр таны нэр, имэйл хаяг, утасны дугаар, хэрэглэгчийн нэр зэрэг мэдээллийг цуглуулна;
  • Профайл дээр та өөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл (нас, хүйс, зургийн файл гэх мэт) оруулах боломжтой;
2.2 Техникийн мэдээлэл:
  • Таны төхөөрөмжийн төрөл, IP хаяг, браузерын төрөл, үйлдлийн системийн мэдээлэл;
  • Платформыг ашиглах үеийн үйл ажиллагааны өгөгдөл (жишээ нь, үзсэн хуудас, дарсан холбоос);
2.3 Күүки болон ижил төстэй технологи:
  • Хэрэглэгчийн туршлагыг сайжруулахын тулд бид күүки ашигладаг;
Цуглуулсан мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?

Бүртгэл: Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, удирдах


Үйлчилгээ: Үйлчилгээг сайжруулах, таны хэрэгцээнд нийцүүлэх


Аюулгүй байдал: Таны аюулгүй байдлыг хангах, залилангаас сэргийлэх


Хууль: Хууль эрх зүйн шаардлагуудыг биелүүлэх

3. Мэдээллийг ямар тохиолдолд дамжуулах вэ?

Бид таны мэдээллийг танд илүү хэрэгтэй мэдээллийг ойртуулах, платформыг хэрэглэгчдэд илүү хялбар, үр дүнтэйгээр ашиглах боломжийг олгох, хуульд заасан үүргээ биелүүлэх үүднээс таны мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах боломжтой.


Дараах тохиолдолд таны мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулна. Үүнд:


  • Бид таны зөвшөөрөлтэйгөөр төлбөр тооцооны үйлчилгээ эсвэл илгээмжийн үйлчилгээ үзүүлэгчидтэй мэдээлэл хуваалцаж болно;
  • Төслийн хүрээнд бусад байгууллагатай хамтран ажиллах, төслийг хэрэгжүүлж буй компани нэгдэх, өөрчлөгдөх, тусгаарлагдах тохиолдолд;
  • Шүүх, прокурор, мөрдөн шалгах байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу шаардсан тохиолдолд;
  • Таны зөвшөөрлөөр мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах.
4. Мэдээллийг хэр удаан хадгалах вэ?

Таны бүртгэлийг идэвхтэй байлгах хугацаанд мэдээллийг хадгална. Бүртгэлээ устгасан тохиолдолд мэдээлэл автоматаар устгагдана.


5. Таны эрх

Хувийн мэдээллээ харах, засварлах, устгах хүсэлт гаргах


Бидний зүгээс мэдээллийг хэрхэн ашиглаж байгаад хяналт тавих


6. Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөх тухай

Та Mongols апплекэйшн болон mongols.co цахим хуудас болон төслийн хүрээнд ашиглагдаж болох бусад платформыг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хэрэв та энэхүү нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй бол дээрх платформуудыг ашиглахгүй байх эрхтэй.


Бид энэхүү нууцлалын бодлогоо Монгол Улсын хууль тогтоомж болон бусад шаардлагатай нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөх боломжтой. Хэрэв нууцлалын бодлого өөрчлөгдсөн тохиолдолд таны бүртгэлтэй имэйлээр мэдэгдэх эсхүл өөрсдийн цахим хуудаст мэдэгдэл гаргана. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсны дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглан тохиолдолд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.


Нууцлалын бодлого - Хувилбар 1.0 - 2025/01/01