ᠮᠣᠩᠭᠤᠯ ᢈᠡᠯᠡ
ᠴᠢᢈᠢᠨ ᠦ᠋ ᠴᠢᠮᠡᢉ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠶᠠᠯᠭᠤ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᢈᠡᠯᠡ ᠴᠢᠩ ᠵᠣᠷᠢᠭᠲᠤ ᠡᠪᠦᢉᠡᠳ ᠳᠡᢉᠡᠳᠡᠰ ᠦ᠋ᠨ ᠮᠢᠨᠢ ᠥᠪ ᠶᠡᢈᠡ ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠰᠣᠨᠤᠰᠬᠤ ᠪᠦᠷᠢ ᠢᠷᠠᠭᠤ ᠪᠠᠶᠠᠯᠢᢉ ᠢ᠋ ᠭᠠᠶᠢᠬᠠᠨ ᠪᠠᠶᠠᠰᠴᠤ ᠰᠣᠳᠤ ᠶᠡᢈᠡ ᠪᠢᠯᠢᢉ ᠲᠦ ᠲᠦᠮᠡᠨ ᠶᠡᢉᠦᢉᠡᠨ ᠪᠢᠰᠢᠷᠡᠨ ᠮᠠᠭᠲᠠᠮᠠᠭᠤ ᠪᠢ
ᠲᠡᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠯᠦᢉ
ᠥᠰᢈᠦ ᠡᠴᠡ ᠰᠤᠷᠤᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠯᠡ
ᠮᠠᠷᠲᠠᠵᠤ ᠪᠣᠯᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠰᠣᠶᠤᠯ ᠮᠥᠨ
ᠦᢈᠦᠲᠡᠯ ᠡ ᠣᠷᠤᠰᠢᠬᠤ ᠲᠥᠷᠦᠯᢈᠢ ᠨᠤᠲᠤᠭ
ᠰᠠᠯᠵᠤ ᠪᠣᠯᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠣᠷᠤᠨ ᠮᠥᠨ
Монголчууд бид 1000 жилийн түүхтэй Үндэсний бичиг, үсгээ хэрэглэхээ болиод хэдийнээ 80 жил өнгөрчээ.
1945 оны 5 дугаар сарын 18-ны БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны хамтарсан хурлаар “Бүх хэвлэл ба улсын албан хэргийг 1946 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн шинэ үсгээр явуулсугай” хэмээн шийдвэрлэснээр БНМАУ-д кирилл үсгийг хэрэглэх болжээ.
Монгол бичиг бол Монголын түүх, соёл, мэдлэгийн санг олон үеийн турш өөртөө хадгалж шингээсэн хосгүй үнэт өв. Монгол бичиг он жилийн уртыг туулан боловсорч эрт цагийн үг, өгүүлбэрийн бүтцийг өчүүхэн ч алдагдуулалгүйгээр эдүгээд ирсэн нь монгол хэлний хөгжил, хувьсал бол бүхнийг ташаагүй үнэн тэмдэглэсэн түүхэн сурвалж бичиг мэт ажгуу.
Орчин цагийн монгол хэлний дуудлагаас өөрөөр бичиж байгаа үг бүрийн цаана эх хэлний маань түүхэн хувьсал, үгийн гарлын учир шалтгаан, үндэсний хэл сэтгэхүйн бүхэл бүтэн түүх бий
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулиар төрийн албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна.
Монгол хэлний хуульд :
Үндэсний бичиг, үсгийн өдөр тутмын хэрэглээ байхгүй бол мөхөх аюултай. Монголчууд платформын үндсэн зорилго нь :
Үндэсний бичгээрээ цахим орчинд өдөр тутам харилцах хэрэглээ үүсгэн өв соёлоо хамгаалах платформ
Хэл үндсээ гээвэл утга алсарч төвөгтэй болно. Кирилл бичигт үгийн үндэс алдагддаг тул өнөөдрийн бичигт байдаг олон төвөгтэй асуудлууд үүссэн билээ. Монгол хэлээ сайн судлая гэвэл Монгол бичгээ сайн сурах хэрэгтэй. Хэлийг сурахад тухайн хэлээр харилцдаг орчинд нь орж өдөр тутам суралцах илүү үр дүнтэй байдаг тул дараах шаардлагыг тавьсан :
Зөвхөн Монгол бичгээр харилцдаг, кириллээр бичиж болдоггүй платформ
Аливаа зүйлийг сурах хамгийн сайн арга бол өөрөө хийж үзэх болон бусдад зааж өгөх байдаг. Иймд Үндэсний бичгээ сайн суръя гэвэл өөрөө бичиж үзэх, бусадтай харилцах, бусдад туслах зайлшгүй шаардлагатай
Монголчууд платформ нь та бүхэн Үндэсний босоо бичгээрээ хоорондоо харилцах боломжийг олгохоос гадна бичиг үсгээ төгс сурахад зориулагдсан сургалтын платформ юм.
Бичихэд ямар нэг гар суулгах хэрэггүй. Та шууд кирилл галигаар бичихэд Монгол бичгээр бичигдэнэ. Жишээ нь ААВ гэдэг үгийг монгол бичгээр бичье гэвэл АБУ гэсэн галигийг бичнэ
Монгол бичиг анхлан суралцаж буй 6-р ангийн хүүхдүүд галиг цээжлээд л эхэлдэг. Сурах бичиг дээрх галигаа Монголчууд платформд бичихэд шууд Монгол бичгээр бичигдэнэ.
Монгол бичгээр бичигдсэн зарим үгийг уншиж чадахгүй бол текстээ тэмдэглэхэд ГАЛИГ нь гарч уншихад тань туслана
Монгол бичгээр бичих, уншихын тулд үгийн галигийг мэддэг байх шаардлагатай. Галигаар унших, галигаар бичихэд платформ таньд туслана.
Монголчууд платформ бол туршлага чадвартай нэгэн нь эхлэн суралцагчдаа туслан хамтдаа Үндэсний бичиг үсгээ сурч мэдлэгээ хуваалцах талбар юм
Анхлан сурч буй хүмүүс алдаатай бичнэ. Гэвч таниас арай илүү туршлагатай нэг нь танд зааж өгч өөрийн мэдлэгээ баталгаажуулж хамтдаа хөгжих боломжтой
Аливаа зүйлийг сурах хамгийн сайн арга бол өөрөө хийж үзэх болон бусдад зааж өгөх байдаг. Иймд Үндэсний бичгээ сайн суръя гэвэл өөрийн мэдлэгийнхээ хүрээнд бусаддаа сайн туслаарай, ингэснээр таны мэдлэг улам батжина.
Та туршлагатай нэгний зөвлөгөөг хүлээн авч, зүрх ❤ дарахад таны алдаа засагдана. Алдаанаас суралцах нь амжилттай суралцах үндэс юм.
Бусдад сайн тусалснаар цол авах боломжтой бөгөөд платформын бүх боломжуудыг ашиглах эрхтэй болно.
Бидний Монголчууд дэлхийн хүн зоны зөв ёсыг эрхэмлэхийн хамт, монгол ёс заншил, хэл бичиг, соёл түүхээ өвлөн тээгч уламжлагчид гэдгээ гүнээ ухамсарлаж, өнгөрсөн ба ирээдүйн өмнө хүлээсэн хариуцлагаа омтгойлж үл болно !
Монгол хэл сэтгэхүй, түүнийг зуун зуунаар өртөөлөн хадгалж, уламжлан авч ирсэн Үндэсний монгол бичиг бол Монгол хэмээх тодотголтой бүхний оршихуйн баталгаа юм.
Монгол үг бүрийн цаана монгол сэтгэлгээ, монгол ёс хадгалагдаж байдаг билээ.
Монголчууд платформ нь Тунгаамал стандартыг ашиглан Монгол бичгээр мэдээлэл дүрсэлж буй тул та бүхэн Тунгаамал гараар манай платформд шууд бичиж болно
Улс орон бүр өөрийн үндэсний хэл бичгийн стандарт, кодчилол, хөрвүүлэлтийг бусдаас үл хамааран шийддэг байх ёстой гэж бид үздэг бөгөөд Тунгаамал стандарт нь Монгол улсын гаралтай, Монгол залуусын бүтээсэн стандарт юм
Мөн Болорсофт компаний Кимо хөрвүүлэгчээр кириллээс Монгол бичиг рүү хөрвүүлсэн текстийг Монголчууд платформд шууд буулган ашиглаж болно.
Гэвч хөрвүүлэгч ашиглах нь таныг амар хялбар дадалд дасгах тулд суралцахыг хүсч буй хүнд тус багатай юм. Тиймээс албан ажилдаа л хөрвүүлэгч ашиглаж, бусад үед өөрөө галигаа нүдэлж бичиж сураарай
Монголчууд платформ нь Твитер платформ-той ижил зарчимтай ажилладаг сошиал сүлжээ юм. Үндэсний бичгээ эхлэн суралцагч нь урт өгүүлбэр бичих мэдлэг чадвар тааруу байх тул богино өгүүлбэрээр бусадтайгаа харилцаж мэдээ хуваалцах нь илүү тохиромжтой юм.
Үндэсний бичгээрээ өдөрт та ядаж 1 өгүүлбэр бичиж хэвшээрэй
Хос бичигтэн болж Үндэсний өв уламжлалаа сэргээн хойч үедээ үлдээхэд Монгол хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй. Үндэсний сүлжээ нь олон гоё боломжуудаар байнга шинэчлэгдэх болно :
Монгол бичгийн багш нар групп үүсгэн сургалт явуулах боломжтой
Байгууллагууд Монгол бичгээр page хуудас үүсгэх боломжтой
Байгууллагууд сурталчилгаа явуулах боломжтой
ГЭРЭГЭ худалдан авч VIP хэрэглэгч болох боломжтой
Програмист
Програмист
Програмист
Ахлах програмист
Төслийн зөвлөх
Төслийн зөвлөх
Төслийн зөвлөх
Төслийн зөвлөх
Төслийн art work
Төслийн art work
Төслийн art work
Төслийн art work
Програмист
Програмист
Програмист
Програмист
Төслийн зөвлөх
Төслийн зөвлөх
Төслийн зөвлөх
Төслийн зөвлөх
Төслийн зөвлөх
Төслийн зөвлөх
Төслийн зөвлөх
Төслийг санаачлагч