Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Монголчууд платформ” болон хэрэглэгч нарын хооронд байгуулагдах үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн нөхцөл болно. Хэрэглэгч Mongols аппликэйшн эсвэл www.mongols.co сайтад бүртгүүлснээр энэхүү нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдож, талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх тул та энэхүү үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого-г болон нууцлалын бодлогод заасан нөхцөлтэй сайтар танилцана уу.
Энэхүү үйлчилгээний ерөнхий нөхцлүүд нь зөвхөн Mongols апплекэйшн ба mongols.co вэб сайтыг хэрэглэгч ашиглахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Монголчууд төслийн зорилго нь 1000 жилийн түүхтэй өв соёл уламжлалаа сэргээх, мэдээллийн технологи ашиглан Үндэсний бичиг үсгээ сурах, өдөр тутам харилцах хүсэлтэй Монгол хүн бүрд туслахад оршино.
Хэрэглэгч нь Монголчууд сүлжээнд өөрийн аккаунт үүсгэснээр дараах үйлдлийг хийх боломжтой болно. Үүнд:
Нэвтрэх эрх үүсгэж буй өдрийн байдлаар 13 нас хүрсэн, үндэсний бичиг сурах хүсэл эрмэлзэлтэй Монгол хүн байх
Монголчууд сүлжээн дэх бүртгэлийг зөвхөн өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээд ашиглана.
Хэрэглэгч нь Монголчууд сүлжээн дэх өөрийн аккаунтыг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх, нэвтрэх нэр, нууц кодыг бусдад задруулахгүй байх үүрэг хариуцлагыг бүрэн хүлээнэ.
Монголчууд сүлжээнд бүртгүүлсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, үүнтэй холбогдуулан гарсан эрсдэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ.
Өөрийн нэвтрэх эрх, нууц үг, аюулгүй байдлаа хамгаалахын тулд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
- Монголчууд сүлжээ нь хэрэглэгчийн бүртгүүлсэн мэдээллийн байгаа байдлаар нь буюу үнэн зөв байдлыг хадгалах бөгөөд мэдээлэл нь буруу байдалд хариуцлага хүлээхгүй. боловч агуулгын таарамж, үнэн бодит, найдвартай, бүрэн бүтэн байдлын хувьд баталгаа гаргахгүй. Өөрөөр хэлбэл мэдээллийн агуулгаас шууд болон шууд бусаар үүдэн гарсан аливаа хохирлыг хариуцахгүй болно.
- Монголчууд сүлжээний вэб, гар утасны аппликэйшны тасралтгүй, хэвийн ажиллагааны нөхцлийг хангах;
- Техникийн улмаас платформ, вэб, гар утасны аппликэйшн түр зогсох, засвар үйлчилгээ хийгдэх үед мэдэгдэл гаргаж, олон нийтэд хүргэнэ
- Платформ, вэб, гар утасны аппликэйшны аюулгүй байдлыг хангахын тулд платформын хамгаалалтыг онцгой анхаарах
- Давагдашгүй хүчин зүйл, террорист халдлага болон бусад урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас үүссэн аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй.
Хэрэглэгч миний бие Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулийн хүрээнд хувийн мэдээллээ Монголчууд сүлжээнд ашиглуулахыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үүгээр баталгаажуулж байна. Үүнд:
Монголчууд сүлжээнд өөрийн дараах мэдээллийг үүсгэх, хадгалахыг зөвшөөрч байна.
Монголчууд сүлжээнд та өөрийн ямар нэг контентыг өөрөө хуваалцсан эсвэл бусдыг хуваалцахыг зөвшөөрсөнөөрөө бусдад тухайн контент зураг бичлэгийг үзэх зөвшөөрлийг бусдад өгнө.
Хувийн мэдээлэл агуулсан таны контентыг бид манай “Нууцлалын бодлого”-ын дагуу авч үзэх болно.
Монголчууд сүлжээг ашиглахын тулд та mongols.co хаягаар эсвэл Mongols апплекэйшнээр ( аккаунт ) шинээр бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд та үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого, зөвшөөрлийн маягтуудыг хүлээн зөвшөөрөх ёстой. Тодорхой нөхцөлөөс хамаарч бид хэрэглэгчийг бүртгэх эсхүл бүртгэхээс татгалзах эрхтэй.
Үйлчилгээний нөхцөлд “Монголчууд сүлжээ” хэзээд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй.
Шинэчлэгдсэн нөхцөлийг тухай бүрт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө www.mongols.co вэб хуудас эсвэл харилцагчийн бүртгэлтэй цахим хаягаар хүргүүлнэ.
Шинэчлэгдсэн нөхцлийг хэрэглэгч эс зөвшөөрвөл шинэчлэгдсэн нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө мэдэгдэж, үйлчилгээг цуцлах арга хэмжээ авах бөгөөд Шинэчлэгдсэн нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхэд хэрэглэгчээс аливаа хүсэлт гаргаагүй тохиолдолд шинэчлэгдсэн нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Түүнчлэн, үйлчилгээний нөхцөлд цаашид орох нэмэлт өөрчлөлтийг хэрэглэгч өөрийн бүртгэлтэй баталгаат цахим шуудан эсхүл платформ, аппликэйшнээр дамжуулан зөвшөөрсөн үйлдлийг бодит үйлдлээр хэлцэл хийсэнд тооцох бөгөөд ийнхүү баталгаажуулснаар шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Манай хамт олон хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж, вэбэд байршуулсан мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд хууль, эрх зүйн хүрээнд шаардлагатай бүхий л хамгаалалтыг платформ доо нэвтрүүлсэн. Гэхдээ хэрэглэгчийн үйлдлээс үүсэх эрсдэлүүд гэж бий. Та өөрийн хувийн мэдээллийг хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг бие даан хийх хэрэгтэй. Тухайлбал нууц үгээ өөр хэн нэгэнд хэлэхгүй байх.
Та өөрийн нууц үгийг хадгалж, хамгаалах үүрэгтэй. Нэвтрэх цахим шуудангийн хаяг, нууц үг зэрэг мэдээлэл дээ хариуцлага хүлээнэ. Үүнд мэдээллээ задруулах, илгээх, вэб сайт дээр дарснаар янз бүрийн дүрэм журам, гэрээг зөвшөөрөх, гэрээний онлайн шимтгэл гэх мэт зүйлс хамаарна. Эдгээрээр хязгаарлагдахгүй.
Та дараах зүйлийг хүлээн зөвшөөрнө. Үүнд:
Аюулгүй байдлыг хангах дээрх заалтуудыг биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирол, үр дагаврыг манай байгууллага хариуцахгүй.
“Монголчууд сүлжээ” нь аливаа асуудал, маргааныг өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. Зарим асуудлууд нь бусдын эрх зөрчигдөх, хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчих, хэвийн бус арилжаа болон үйлчилгээний нөхцөлд тодорхой дурдаагүй бусад асуудлууд багтана. Маргаан шийдвэрлэхэд гарах зардлыг хэрэглэгч хариуцахаар тохиролцов.
Хэрэглэгч дараах нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй. Үүнд:
Хэрэв дээрх нөхцөлүүдийг зөрчсөнөөс үүсэх аливаа эрх зүйн үр дагаврыг хэрэглэгч хариуцна. Тухайн зөрчлийн улмаас учруулсан бүх хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
Хэрэглэгч гэрээнд заасны дагуу манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр эсхүл шударга бус үйлдэл хийхгүйгээр ашиглана.
Хориглох үйлдэл нь дор дурдсан зүйлсээр зөвхөн хязгаарлагдахгүй болно. Үүнд:
Хэрэв дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд хэрэглэгчээс зөвшөөрөл авахгүйгээр буюу урьдчилж мэдэгдэхгүйгээр дараах арга хэмжээг холбогдох журмын дагуу авах эрхтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө үү. Үүнд дараах арга хэмжээ хамаарах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй.
Хэрэв хэрэглэгчийн гаргасан зөрчлөөс үүдэн аливаа гуравдагч этгээд нөхөн төлбөр нэхэмжилсэн эсхүл захиргааны байгууллагаас хариуцлага ногдуулсны улмаас хохирол учирсан тохиолдолд тухайн бүх хохирол, зардлыг зөрчил гаргасан хэрэглэгч нөхөн төлөх ба үүнд өмгөөлөгчийн зардал багтана.
Энэхүү үйлчилгээний нөхцлийг байгуулснаар хэрэв зөрчил гаргасан тохиолдолд үүдэн гарах бүх хохирлыг хэрэглэгч ( үүнд өмгөөлөгчийн хөлс болон эрх бүхий байгууллагаас ногдуулсан торгууль, шийтгэл багтана ) арилгах үүрэг хүлээнэ.
Бүх албан ёсны зарлал, мэдээ зэрэг мэдээллийг вэб сайт болон олон нийтийн сүлжээнд дэх албан ёсны хуудсанд байршуулна. Хэрэглэгч зарлал мэдээллийг үл хайхарсны улмаас түүнд учирсан алдагдал, хохиролд Монгол сүлжээ ямар ч хэлбэрээр хариуцлага хүлээхгүй.
Хэрвээ аливаа аккаунт нь үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл илэрсэн тохиолдолд тэр даруй бид таны аккаунтыг хааж, үйлчилгээнд нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх эрхтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө.
Дараах тохиолдолд энэхүү гэрээг шууд цуцалж, хэрэглэгчийн аккаунтыг хүчингүй болгох, нэвтрэх эрхийг цуцлах эрхтэй. Үүнд:
Хэрэглэгч нь Монголчууд сүлжээг ашиглахдаа тухайн орон нутгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй.
Нууцлалын бодлого нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд хамгийн сүүлчийн хуулбарыг www.mongols.co вэбээс уншаарай. Нэмэлт өөрчлөлтийг платформ доо байршуулж, тухай бүрт нь зарлан мэдээлэх болно.
Үер, газар хөдлөлт, цаг агаарын онцгой нөхцөл байдал, байгалийн гэнэтийн хүчин зүйлс, гал түймэр, дайн, бослого, үймээн самуун, хөдөлмөрийн маргаан, осол, засгийн газрын үйл ажиллагаа, харилцаа холбоо болон цахилгаан тасрах, тоног төхөөрөмж болон программ хангамж эвдрэх, хакер халдлага зэрэг хяналтаас гадуурх аливаа нөхцөл байдал, үйл явдлын улмаас учирсан аливаа хохирол, үйлчилгээний сааталд хариуцлага хүлээхгүй.
Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байгаа бол contact@mongols.co хаяг руу болон "Mongols" фэйсбүүк хуудас руу чатаар хандана уу. Бид таны асуудлыг шийдэхийн төлөө хичээж, ажиллах болно.